Нууцлалын бодлого
Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал
Энэхүү нууцлалын бодлого нь Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд бүрэн нийцсэн бөгөөд таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хамгаалахад баримтлах үндсэн зарчмыг тодорхойлно.
1. Цуглуулах мэдээлэл
1.1. Бид хэрэглэгчийн үйлчилгээ авах зорилгоор оруулсан дараах мэдээллүүдийг цуглуулна: Овог нэр / Компанийн нэр, утасны дугаар, хаяг байршил, мэргэшсэн техникийн төрөл, ажлын түүх болон танилцуулга намтар (bio).
1.2. Нэвтрэх нууц кодыг систем шифрлэн (encrypted) хадгалах бөгөөд ямар ч администратор, гуравдагч этгээд харах боломжгүйгээр хамгаалагдсан болно.
2. Мэдээллийн ашиглалт ба зорилго
2.1. Таны оруулсан мэдээллийг зөвхөн ажил олгогч болон операторыг холбох, үнэлгээ өгөх, системийн найдвартай ажиллагааг хангахад ашиглана.
2.2. Систем нь хэрэглэгчийн утасны дугаар болон бусад хувийн мэдээллийг зар сурталчилгаанд худалдах, бусдад зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхийг хатуу хориглоно.
3. Хэрэглэгчийн эрх болон профайл нууцлал
3.1. Хэрэглэгч өөрийн профайлыг бусдад харагдуулахгүй байх (isPublic тохиргоо) эрхтэй.
3.2. Хэрэглэгч өөрийн мэдээллийг хэдийд ч засах, системээс өөрийн бүртгэлийг бүрэн устгах (Аюулгүй байдлын цэсээр) эрхтэй.
4. Мэдээллийн аюулгүй байдал
4.1. Систем нь таны мэдээллийг хамгаалах сүүлийн үеийн SSL шифрлэлт болон аюулгүй байдлын стандартыг ашиглаж байна.